Манай цахим хуудсанд тавтай морилно уу

ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГ БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МЭТТЮ ЧОНТОЙ УУЛЗАВ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Засаг захиргааны Нарийн бичгийн дарга Мэттю Чонтой уулзав. Уулзалтаар Элчин сайд Д.Ганхуяг, Нарийн бичгийн дарга Мэттю Чон нар Хонконгийн хөрөнгө оруулалтын салбарын туршлагыг судлах, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.
дэлгэрэнгүй

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн Нарийн бичгийн дарга, хатагтай Чань Хойфань нар БНХАУ-ын ЗЗОБ Макаод 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Макаод суугаа Гадаад хэргийн яамны Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Юань Хөнгэ нарын хоёр талын албаны хүмүүс оролцов.
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Баасан гарагт бүх нийтээр амарна.
дэлгэрэнгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хүрээнд явуулах дахин санал хураалтыг БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Ерөнхий Консулын газарт 2017 оны 7 дугаар сарын 4-5-ний өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд авна. Сонгуульд санал өгөхөөр 5 дугаар сарын 1-20-нд бүртгүүлж, нэр нь баталгаажсан иргэд БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Ерөнхий Консулын газарт ирж, саналаа дахин өгөхийг уриалж байна.
дэлгэрэнгүй

МАКАОТОЙ ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭНД ҮЗЭГЛЭЖ ХОНКОНГТОЙ ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ НЭГДЭВ

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Засаг захиргааны онцгой бүс Макаотой Ялтан шилжүүлэх тухай болон Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрт үзэглэсэн байна. Мөн Хонконгийн Хууль зүйн хорооны удирдлагатай уулзаж энэ ондоо багтан Эрүүгийн хэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрийг эцэслэн байгуулахаар тогтжээ.
дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ КОНСУЛ С.ЭРДЭНЭ ХОНКОНГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАГЧИД БАРААЛХАВ

Ерөнхий захирагч Лян Жөн-ин Хонконг, Монголын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна гээд цаашид худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд Хонконгийн Засгийн газар цаашид ч анхаарч ажиллах болно гэв.
дэлгэрэнгүй

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БНХАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй 20-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
дэлгэрэнгүй

Морин Хуур Чуулга БНХАУ-ын Макао ЗЗОБ-д зохион байгуулагдах 30 дугаар Олон улсын хөгжмийн фестивальд оролцоно

Морин Хуур Чуулга БНХАУ-ын Макао ЗЗОБ-д зохион байгуулагдах 30 дугаар Олон улсын хөгжмийн фестивальд оролцоно
дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ ХОЛБОО ХОНКОНГИЙН ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРНА

Монголын туялзуур сэлэмний холбоо, Хонконгийн туялзуур сэлэмний сургуультай (Hong Kong Fencing School) хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэгт зурав.
дэлгэрэнгүй

“Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөр”-ийн хүрээнд Хонконгийн Соёлын газрын харъяа Хонконгийн Олон Нийтийн Номын Санд ном хандивлав

Ерөнхий консулын газар “Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөр”-ийн хүрээнд Хонконгийн Соёлын газрын харъяа Хонконгийн Олон Нийтийн Номын Санд Монголын түүх,соёлыг илэрхийлсэн нийт 14 ширхэг ном сэтгүүл болон 1 ширхэг дүрс бичлэгийн DVD-ийг хандивлах ёслолын арга хэмжээг 2016 оны 6 дугаар сарын 1-нд зохион байгуулав.
дэлгэрэнгүй