МАКАОТОЙ ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭНД ҮЗЭГЛЭЖ ХОНКОНГТОЙ ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ НЭГДЭВ

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Засаг захиргааны онцгой бүс Макаотой Ялтан шилжүүлэх тухай болон Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрт үзэглэсэн байна. Мөн Хонконгийн Хууль зүйн хорооны удирдлагатай уулзаж энэ ондоо багтан Эрүүгийн хэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрийг эцэслэн байгуулахаар тогтжээ.
дэлгэрэнгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хүрээнд явуулах дахин санал хураалтыг БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Ерөнхий Консулын газарт 2017 оны 7 дугаар сарын 4-5-ний өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд авна. Сонгуульд санал өгөхөөр 5 дугаар сарын 1-20-нд бүртгүүлж, нэр нь баталгаажсан иргэд БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Ерөнхий Консулын газарт ирж, саналаа дахин өгөхийг уриалж байна.
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Баасан гарагт бүх нийтээр амарна.
дэлгэрэнгүй

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн Нарийн бичгийн дарга, хатагтай Чань Хойфань нар БНХАУ-ын ЗЗОБ Макаод 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Макаод суугаа Гадаад хэргийн яамны Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Юань Хөнгэ нарын хоёр талын албаны хүмүүс оролцов.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГ БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МЭТТЮ ЧОНТОЙ УУЛЗАВ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Засаг захиргааны Нарийн бичгийн дарга Мэттю Чонтой уулзав. Уулзалтаар Элчин сайд Д.Ганхуяг, Нарийн бичгийн дарга Мэттю Чон нар Хонконгийн хөрөнгө оруулалтын салбарын туршлагыг судлах, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.
дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хонконгийн Wan Chai дүүрэгт баригдаж буй барилгын талбараас Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөгийг Хонконгийн цагдаагийн алба хаагчид 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр илрүүлсэн байна. Иймд Хонконгт оршин суугаа монгол иргэд анхаарал, сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол Wan Chai дүүргээр зорчихгүй байхыг тус Ерөнхий Консулын газраас зөвлөж байна.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 [4]