Ерөнхий консул Б.Отгонжаргал Хонконгийн Ерөнхий захирагчид бараалхав

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Б.Отгонжаргал БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Ерөнхий захирагч, эрхэмсэг ноён Люн Чун Инд 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр бараалхаж, бүс орчмын нөхцөл байдал, хоёр талын найрсаг харилцаа, худалдаа болон эдийн засгийн түншлэл болон бусад нийтлэг сонирхлын талаар санал солилцов. Тэд цаашид Монгол, Хонконгийн хооронд эдийн засаг, соёлын харилцааг бэхжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргахаа мэдэгдэв.
дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.ОТГОНЖАРГАЛ ХОНКОНГИЙН САНГИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Сангийн сайд Жонг Цанг БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консул Б.Отгонжаргалыг Төв Засгийн газрын ордны уулзалтын танхимд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны банк санхүү, хөрөнгийн зах зээлийн талаар харилцан санал солилцож, Ерөнхий консул Б.Отгонжаргал Монгол улсын санхүүгийн салбар хөгжлийн шатандаа яваа тул Хонконгийн талаас суралцах, туршлага солилцох сонирхолтой байгаа илэрхийлсэн найрсаг уулзалт болж өнгөрөв.
дэлгэрэнгүй

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн төлөөлөгчид Хонконгийн их сургуульд ажлын айлчлал хийв.

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Хонконгийн их сургуулийн Хууль зүйн факультетын захирал Майкл Хор, дэд захирал Саймон Янг нартай уулзаж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар ярилцав.
дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ КОНСУЛ ХОНКОНГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Төрийн захиргааны Нарийн бичгийн дарга Кэрри Лам БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консул Б.Отгонжаргалыг Төв Засгийн газрын байранд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.ОТГОНЖАРГАЛ ХОНКОНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Хууль зүйн сайд Римски Юэнь БНХАУ-ын ЗЗОБи Хонконгт суугаа Ерөнхий консул Б.Отгонжаргалыг Хууль зүйн яаманд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзав. Тус уулзалтаар “Ялтан шилжүүлэх хэлэлцээр”, “Эрх зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээр” –үүдэд гарын үсэг зурах бэлтгэл ажил болон явцын талаар харилцан санал солилцоод 2016 оны 1 дүгээр сард Хууль зүйн сайдын ажлын айчлалын үеэр тус хэлэцээрүүдэд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ зохион байгуулах боломжийг эрэлхийлсэн ажил хэрэгч уулзалт болж өнгөрөв.
дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ КОНСУЛ ХОНКОНГИЙН БОЛОВСРОЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Боловсролын Эдди Энг БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консул Б.Отгонжаргалыг Төв Засгийн газрын ордны уулзалтын танхимд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав. Ноён Эдди Энг хэлэхдээ Хонконгд байгалийн баялаг байдаггүй учир ард иргэд бидний үндсэн баялаг болох талаар дурьдаад сүүлийн 15 жилийн хугацаанд боловсролын салбарт хийсэн томоохон шинэчлэлийн талаар товч ярив.
дэлгэрэнгүй

хуудас : [1] 2 3 4 »