ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.ОТГОНЖАРГАЛ БНХАУ-ЫН ГХЯ-НЫ БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ, НОЁН ЙЕ ДАБОД БАРААЛХАВ

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Б.Отгонжаргал БНХАУ-ын ГХЯ-ны Бүрэн эрхт төлөөлөгчтэй ноён Йе Даботой 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр уулзаж БНХАУ-ын дарга, ноён Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айчлалын үеэр байгуулсан 20 гаруй хэлэлцээрүүд амжилттай хэрэгжиж байгаа талаар санал солилцсов.
дэлгэрэнгүй

БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГ, МАКАОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.ОТГОНЖАРГАЛ БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС МАКАОГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАГЧИД БАРААЛХАВ

БНХАУ-ын ЗЗОБ Макаогийн Ерөнхий Захирагч Фернандо Чуй Caй Он БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консул Б.Отгонжаргалыг Макаогийн Засгийн газрын байрны уулзалтын танхимд 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС ХОНКОНГ ХООРОНД ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотноо 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонконгийн Аюулгүй байдлын сайд, ноён Лай Тунг-квок нар гарын үсэг зурав.
дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ХОНКОНГИЙН ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг албаны хүмүүсийн хамтаар 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн дарга хатагтай Маргарет Фонгтой уулзаж Монгол, Хонконгийн бизнес эрхлэгчдийн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нэмэгдүүлэх талаар санал солилцсон бөгөөд хатагтай Маргарет Фонг Хонконгийн Үзэсгэлэнгийн танхимаас жил бүр олон улс, бүс нутгийн хэмээнд тухайн салбарын хөгжил дэвшлийг харуулсан 30 гаруй үзэсгэлэн яармаг, худалдаа болдог бөгөөд тус арга хэмжээнүүдэд Монголын талаас оролцож байх талаар санал тавьлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хатагтай Маргарет Фонгийг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдах Олон улсын бизнес форумд оролцохыг урьснаар уулзалт харилцан найрсаг ажил хэрэгч уур амьсгалын хүрээнд болж өндөрлөв.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС ХОНКОНГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАВ

Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Хонконгийн Ерөнхий захирагч Лян Жөнинтай уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконг дэлхийн худалдаа, эдийн засгийн томоохон төв тул бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт туршлага солилцох саналтай байгаагаа илэрхийлэхэд ноён Лян Жөнин Хонконгийн засгийн газрын зүгээс сүүлийн үед баримталж буй бодлогын талаар тайлбарлаж харилцан санал солилцов. Түүнчлэн Ерөний сайд Ч.Сайханбилэг Хонконг нь Монгол улсыг дэлхийн бусад улс оронтой холбох гүүр болох талаар онцлон тэмдэглээд ноён Лян Жөнин-г эх орондоо хүрэлцэн ирэхийг урьснаар албан уулзалт өндөрлөв.
дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.ОТГОНЖАРГАЛ МАКАОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

БНХАУ-ын ЗЗОБ Макаогийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Вонг Сио Чак БНХАУ-ын ЗЗОБ Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул Б.Отгонжаргалыг Макаогийн Аюулгүй байдлын товчооны уулзалтын танхимд 2016 оны 5 дугаар сар 5-нд хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

хуудас : «1 [2] 3 4 »