Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хүрээнд явуулах дахин санал хураалтыг БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Ерөнхий Консулын газарт 2017 оны 7 дугаар сарын 4-5-ний өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд авна. Сонгуульд санал өгөхөөр 5 дугаар сарын 1-20-нд бүртгүүлж, нэр нь баталгаажсан иргэд БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Ерөнхий Консулын газарт ирж, саналаа дахин өгөхийг уриалж байна.