ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГ БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МЭТТЮ ЧОНТОЙ УУЛЗАВ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Засаг захиргааны Нарийн бичгийн дарга Мэттю Чонтой уулзав. Уулзалтаар Элчин сайд Д.Ганхуяг, Нарийн бичгийн дарга Мэттю Чон нар Хонконгийн хөрөнгө оруулалтын салбарын туршлагыг судлах, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.