СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хонконгийн Wan Chai дүүрэгт баригдаж буй барилгын талбараас Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөгийг Хонконгийн цагдаагийн алба хаагчид 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр илрүүлсэн байна. Иймд Хонконгт оршин суугаа монгол иргэд анхаарал, сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол Wan Chai дүүргээр зорчихгүй байхыг тус Ерөнхий Консулын газраас зөвлөж байна.