Хонконг зорчих иргэдэд өгөх зөвлөмж

Хонконгийн онцгой бүсийн визийн дэглэм

Монгол Улсын дипломат “D”, албан “A”, энгийн “Е” серийн гадаад паспорттай иргэд Хонконгийн онцгой бүсэд 14 хоногийн хугацаанд визгүй зорчино. Транзит болон трансфер зорчигчийн хувьд транзит виз шаардлагагүй.

Харин визгүй зорчих 14 хоногоос  илүү хугацаагаар Хонконгт байх хүсэлтэй энгийн “E” серийн паспорттай иргэд визгүй зорчих зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас 48 цагийн өмнө Immigration Tower, 7 Gloucester Road, Wan Chai, Hong Kong хаягаар Хонконгийн Иммигрэйшнд очиж 5 дугаар давхар дахь лавлагаа цонхноос мэдүүлгийн хуудас авч бөглөн виз мэдүүлнэ. Зөвшөөрлийг 14-30 хоног сунгах ба сунгалтын үнэд 160 хонконг долларын төлбөр авдаг.

Зорчигчдыг шалган нэвтрүүлэх боомтууд

Хонконгийн засаг захиргааны онцгой бүс 11 шалган нэвтрүүлэх боомттой.

1. Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал. Терминал 1 нь 24 цагийн ажиллагаатай. Терминал 2 нь 06.00- 02.00 цаг хүртэл ажиллана.

2. Lo Wu  боомт. New Territories буюу шинэ территорид Хятадтай хиллэдэг хамгийн их ачаалалтай боомт.  06.30-  23.45 цагт ажиллана.

3. Hung Hom боомт. Метроны Hung Hom буудалд байрладаг төмөр замаар ирэгсдийг нэвтрүүлэх цэг.  06.30 – 23.45 хүртэл ажиллана.

4. Lok Ma Chau Terminal боомт. Автобус, автомашинаар нэвтрэхэд зориулагдсан. 24 цагийн ажиллагаатай.

5. Lok Ma Chau Spur Line боомт. Шинэ территорид Метроны Lok Ma Chau буудалд байрладаг. 06.30 – 22.30 хүртэл ажиллана.

6. Man Kam To боомт. Шинэ территорид байрладаг. 07.00- 22.00 хүртэл ажиллана.

7. Sha Tau Kok Terminal боомт. Шинэ территорид байрладаг. 07.00-22.00 хүртэл ажиллана.

8. China Ferry Terminal боомт. 33 Canton Road, Kowloon. 06.00- 24.00 хүртэл ажиллана.

9. Macau Ferry Terminal боомт. 202 Connaught Road, Central. 24 цагийн ажиллагаатай.

10. Tuen Mun Ferry Terminal боомт. 148 Wu Chui Road, Tuen Mun. Түр хаалттай байгаа.

11. Shenzen Bay Control Point боомт. 06.30- 24.00  цаг хүртэл ажилладаг.

Хязгаартай бараа

Хонконгийн хилээр нэвтрүүлж болох хязгаарлалттай зарим барааны жагсаалт

1.Тамхи 20 ширхэг

2. Архи 1 литрээс илүүгүй

Макаогийн онцгой бүсийн визийн дэглэм

Макао онцгой  бүсэд нэвтрэхэд бүх төрлийн гадаад паспорттай монгол иргэд 90 хоногийн хугацаанд  визгүй зорчих боломжтой.

Тамга бус тасалбар

Зорчигч Та паспортоо нээгээд үзээрэй. Хонконгийн Шилжилт хөдөлгөөний байгууллага (имигрэйшн)-аас гаргасан шийдвэрээр Хонконгийн хилээр нэвтэрч буй зорчигчдын паспортод орох, гарах тамга дардаг байсныг болиулж, түр тасалбар хавсаргадаг журам тогтоогоод байна. 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн мөрдөх болсон шинэ журмын дагуу Таны паспортод хуучин шигээ Хонгконгийн хилээр орсон, гарсан тамга дарагдахгүй.

Хилийн шалган нэвтрүүлэх ажилтны паспорт дээр тань үдсэн жижиг тасалбарт таны овог, нэр, паспортын дугаар, хилээр нэвтэрсэн он сар өдөр бичигдсэн байхаас гадна Таныг Хонконгт ямар хугацаанд (хэдий хүртэл) зорчиж болохыг тэмдэглэсэн байгаа.

Та хилээр буцаж гартлаа уг жижиг тасалбарыг үрэгдүүлэхгүй байх ёстой бөгөөд тэр тасалбар байхгүй байсан ч таны Хонконгт байж болох зөвшөөрөгдсөн хугацаа цахим бүртгэлд хэдийнэ орсон болохыг анхаарна уу.