Oршин суугаа тодорхойлолт авах

Монгол Улсын иргэн та Хонконг-д оршин суугаа тодорхойлолт авахдаа дараахь материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал:

1. Хонконг-д оршин суугаа тодорхойлолт

2. Хонконг-д хэрэглэж буй ID card/жолооны үнэмлэх, оюутны үнэмлэх зэрэг Хонконг-д оршин суугааг нотлох баримт бичгийн хуулбар

3. Үйлчилгээний хураамж

ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.

Та ЕКГ-аар дамжуулан Хонконг-д оршин сууж байгаагаа нотолсон тодорхойлолт гаргуулснаар зөвхөн мөнгө авахад энэхүү тодорхойлолтыг ашиглах төдийгүй цаашид өөр бусад үйлдэл хийхэд мөн дахин гаргуулахгүйгээр энэхүү тодорхойлолтоо ашиглах боломжтой юм.