Мэндчилгээ
2022-12-05
Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консулын газрын цахим хуудсанд тавтай морилно уу! Тус Ерөнхий консулын газар нь 2011 онд байгуулагдсан ба өнгөрсөн хугацаанд Монгол Улсын иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг сахин хамгаалж, монголчууддаа болон Монгол Улсад зорчих хүсэлтэй гадаадын иргэдэд консулын үйлчилгээг үзүүлсээр ирлээ.
Ерөнхий консулын газар нь Монгол Улс - Хонконг, Макао хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл болон хүн хоорондын харилцааг хөгжүүлэхэд анхаарч, эдгээр засаг захиргааны онцгой бүсэд амьдарч буй монголчуудын холбоог байгуулахад дэмжлэг үзүүлэн, дэлхийд хосгүй монгол соёл, өв уламжлалаа сурталчилахад хувь нэмрээ оруулж байна.
Цар тахлын амаргүй нөхцөлд консулын үйл ажиллагааг тасралтгүй байлгах зарчмыг баримтлан Хонконгийн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололт амжилтыг Монгол Улсдаа нутагшуулах чиглэлээр манай хамт олон идэвхийлэн ажиллаж байна.
Бид Танд тустай мэдээ, мэдээллийг цаг алдалгүй өгч, консулын үйлчилгээний талаар Таны санал бодлыг хүлээн авч ажиллахад бэлэн байх болно.
Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс
Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс
Хонконг, Макаод суугаа Ерөнхий консулын газар