Үйлчилгээний хураамж
2022-10-24
Засгийн газрын 2021 оны 195 дугаар тогтоолын хавсралт
ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ, ВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ
Нэг.Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох,
виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх
үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн
хэмжээ, визийн үйлчилгээний хөлсний хэмжээ
1.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10.6-д заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх үйлчилгээ үзүүлэхэд гадаад улстай байгуулсан гэрээ, эсхүл харилцан адил байх зарчмын дагуу өөрөөр тогтоогоогүй бол дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсийг хураана:
1.1.1.гадаадын иргэнд тус улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгоход 120 000 төгрөг;
1.1.2.суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгоход 30 000 төгрөг;
1.1.3.гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, солиход 15 000 төгрөг;
1.1.4.гадаадын иргэн, харьяалалгүй хүний тус улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад 72 000 төгрөг;
1.1.5.харьяалалгүй хүнд гадаадад зорчих үнэмлэх олгох, үнэмлэхийн хугацаа сунгахад 12 000 төгрөг;
1.1.6.гадаадын иргэнд хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгоход 3000 төгрөг;
1.1.7.гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэхэд оршин суугаа хаягийн өөрчлөлт, бусад тэмдэглэл хийх тухай бүр 2500 төгрөг;
1.1.8.Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгоход 10 000 төгрөг;
1.1.9.гадаадын иргэний талаар тодорхойлолт гаргахад 2500 төгрөг;
1.1.10.гадаадын иргэн оршин суух болон зорчих үнэмлэхээ алдсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосон тохиолдолд шинээр буюу дахин олгоход 36 000 төгрөг;
1.1.11.гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгоход 2500 төгрөг;
1.1.12.нэг удаагийн орох виз олгоход 45 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
1.1.13.хоёр удаагийн орох виз олгоход 60 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
1.1.14.зургаан сарын олон удаагийн виз олгоход 100 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
1.1.15.зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар олон удаагийн виз олгоход 200 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
1.1.16.дамжин өнгөрөх нэг удаагийн виз олгоход 20 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
1.1.17.дамжин өнгөрөх хоёр удаагийн виз олгоход 45 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
1.1.18.дамжин өнгөрөх олон удаагийн виз олгоход 70 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
1.1.19.нэг визэд хавсаргасан иргэдийн визийг салгах, визийг шилжүүлэн олгоход 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
1.1.20.визийн хугацааг долоо хүртэл хоногоор сунгахад 40 000 төгрөг, дараагийн хоног тутамд 5600 төгрөг;
1.1.21.визийн ангилал өөрчлөхөд 36 000 төгрөг;
1.1.22.энэ хавсралтын 1.1.12-1.1.18-д заасан визийн үйлчилгээ үзүүлэхэд үйлчилгээний хөлс 5 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
1.1.23.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл олгож, гэрчилгээ олгоход 900 000 төгрөг;
1.1.24.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрөл олгож, гэрчилгээний хугацааг сунгахад 360 000 төгрөг;
1.1.25.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоход 60 000 төгрөг;
1.1.26.Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлтийг хянан шийдвэрлүүлэхэд 60 000 төгрөг.
1.2.Энэ хавсралтын 1.1-д заасан үйлчилгээг яаралтай буюу хилийн боомт дээр үзүүлэх тохиолдолд хураамжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн хураана.
1.3.Энэ хавсралтын 1.1.12-1.1.19-д заасан гадаад валютыг төгрөгөөр тооцож авахад Монголбанкнаас зарласан тухайн өдрийн албан ханшийг баримтална.
1.4.Монгол Улсын цахим виз олгоход энэ хавсралтын 1.1-д заасан хураамж, үйлчилгээний хөлсийг авна.
Хоёр.Консулын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн
хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ
2.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.3, 5.1.4, 5.1.5, 11.1, 11.4, 11.5-д заасан консулын үйлчилгээ үзүүлэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсийг хураана:
2.1.1.үнэ тодорхойгүй хэлцэл, өв залгамжлал, бүх төрлийн гэрээ, хэлцэл, итгэмжлэл гэрчлэх, өөрчлөлт оруулах, хугацааг сунгахад 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.2.төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох, дахин олгоход 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.3.гэрлэсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох, дахин олгоход 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.4.гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгэхэд 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.5.гэрлэлт сэргээсний бүртгэлд бүртгэхэд 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.6.эцэг (эх) тогтоосны бүртгэлд бүртгэхэд 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.7.биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийн бүртгэлд бүртгэхэд 5 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.8.төрсний болон гэрлэсний гэрчилгээг сольж олгоход 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.9.нас барсны бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.10.Монгол Улсын иргэний үнэмлэх анх удаа олгох болон 25, 45 насанд сольж олгоход 10 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.11.Монгол Улсын иргэний үнэмлэх дахин олгоход 20 aм.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.12.үндэсний энгийн гадаад паспорт олгоход 50 aм.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.13.Монгол Улсад буцах үнэмлэх олгоход 15 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют;
2.1.14.баримт бичгийн орчуулга, баримт бичигт консулын баталгаа гаргахад 5 ам.доллар буюу түүнтэй тэнцэх бусад валют.
---о0о---