Итгэмжлэл

2022-10-21


Хонконг, Макаод оршин суугаа Иргэн та өөрийн эрхийн хүрээнд хийхийг хүссэн үйлдэл, тухайлбал өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой. Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Итгэмжлэл гэрчлүүлэхдээ тодорхой эрх, үүргийг шилжүүлсэн итгэмжлэлийг шаардлага хангахуйц байдлаар бичиж, дараахь материалыг бүрдүүлсэн байна.
     Бүрдүүлэх материал:
- Монгол Улсын гадаад паспорт /хүчинтэй/, эсхүл иргэний үнэмлэх /ар, өвөр/ний хуулбар /хүчинтэй/ (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн бичиг баримт /1-16 насны хүүхдийн төрсний гарчилгээний, 16-18 насны хүүхдийн иргэний үнэмлэх /ар, өвөр/-ийн хуулбар
- Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Үйлчилгээний хураамж  
 ЦАХИМ ИТГЭМЖЛЭЛ илгээх заавар
1.    Та нотариатын танхимын consul.notary.mn хаягаар нэвтэрч орно
2.    Өөрийн нэр дээр шинээр хаяг үүсгэнэ 
3.    Нотариатын танхимаас Таны е-мэйл хаягт хэрэглэгчийн нэр болон нууц үг ирнэ
4.    Шинээр үүсгэсэн өөрийн хаяг руу нэвтэрч орон явуулах итгэмжлэлийн маягтыг сонгож итгэмжлэлийг иргэн өөрөө боловсруулна
  • Үндсэн мэдээллийн хэсэгт доорх зүйлийг анхаарна уу:
            a.    Төлөөлүүлэгч нь /гадаадад байгаа Монгол Улсын иргэн/ гадаадад оршин суугаа хаягаа англи хэл дээр бичиж болно
            b.    Төлөөлөгчийн /насанд хүрсэн Монгол Улсын иргэн/ оршин суугаа хаягийг кирилл үсгээр бичнэ
            c.    Төлөөлүүлэгч нь 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна
  • Итгэмжлэлээр олгох эрх хэсэгт доорх зүйлийг анхаарна уу:
           a.    Эрхүүдийг сонгохдоо нөхөж бичих хэсгийг бүрэн гүйцэт бөглөх
           b.    Сонголтоос гадна нэмэлтээр олгох эрхийг БУСАД гэсэн сонголтыг сонгож эрхийн мэдээллийн доор нээгдэх бусад эрх цонхонд шивж оруулах 
  • Бусад нөхцөл хэсэгт доорх зүйлийг анхаарна уу:
           a.    Итгэмжлэл нь хуулийндаа олгосон өдрөөс 3 хүртэлх жил хүчинтэй байж болно                             
  • Хавсралт хэсэгт доорх зүйлийг анхаарна уу:
           a.    Төлөөлүүлэгчийн хүчин төгөлдөр хугацаатай иргэний үнэмлэх /ар, өвөр/ эсхүл гадаад паспортын хуулбарыг заавал хавсаргана
           b.    Итгэмжлэлийн агуулгаас хамааран шаардлагатай бичиг баримтыг хавсаргана. Ж/нь: үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ гэх мэт
  • Үйлдэл харах хэсэгт доорх зүйлийг анхаарна уу:
           a.    Итгэмжлэлийг сайтар уншиж шалган ХАДГАЛАХ товчийг дарна
5.    Хадгалсны дараа ХЯНУУЛАХ товчийг дарж итгэмжлэлийг Ерөнхий консулын газарт хянуулахаар илгээнэ.
6.    Консулын ажилтан итгэмжлэлийг хүлээн авч, хянан ЗӨВШӨӨРСНИЙ дараа QR code-той итгэмжлэл үүсгэнэ. QR code-той итгэмжлэлийг Миний үйлчилгээ цэс рүү орж харах боломжтой.
7.    Хэрэв итгэмжлэлийг консулын ажилтан хянан буцаасан тохиолдолд БУЦААСАН товч дээр даран тайлбарыг уншина уу. 
8.    ЗАСАХ товч дээр дарж итгэмжлэлийг засан дахин хянуулахаар илгээнэ.
9.    Итгэмжлэлийг баталгаажуулахын тулд:
         a.    ЕКГ-т өөрийн биеэр ирж ЗӨВШӨӨРСӨН итгэмжлэл дээр гарын үсэг зуран, төлбөр төлж баталгаажуулна.
         b.    Өөр хотоос илгээх иргэд: ЗӨВШӨӨРСӨН итгэмжлэл дээр гарын үсэг зуран ЕКГ руу төлбөр төлсөн баримтын хамт шуудангаар илгээн баталгаажуулна.
10.    АРХИВЛАГДСАН төлөв рүү шилжсэн итгэмжлэлийн QR code-ийн хажууд гарч буй кодыг төлөөлөгч рүү төлөөлүүлэгч нь илгээнэ. Тус кодыг төлөөлөгч нь аль нэг нотариатчид өгч, итгэмжлэлийг авна
- Үйлчилгээний хураамж  ҮЗЭХ