Хонконгийн боловсролын тогтолцооны талаар
2022-10-20
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа
2021 онд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Хонконгийн Боловсролын газар хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд “Бүс ба Зам Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөрийг шинээр зарласан бөгөөд 2022 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр 5 хүртэлх монгол (бакалавр) оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болсон.
-
МУИС, Хонконгийн их сургууль хооронд 2020 онд,
-
Боловсролын Их сургууль, Хонконгийн Боловсролын их сургууль хооронд 2021 онд,
-
ХААИС, Хонконгийн Сити их сургууль хооронд 2022 онд тус тус хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Монгол Улсын Морин хуурын чуулга Хонконгт 2017 онд ирж тоглолтоо толилуулж байсан бол Монгол Улсын Цэргийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн Хонконгт зохион байгуулагдсан олон улсын арга хэмжээнд 2017 онд оролцож байсан.
Хонконг, Макаод тэтгэлэгтэй суралцах талаар
Хонконг
“Бүс ба Зам – Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөр
Хонконгийн Засгийн газрын “Бүс ба Зам – Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөр 2022 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд жил бүр Хонконгийн улсын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах тав хүртэлх монгол оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэг горилогч нь доорх их, дээд сургуульд элссэн байх шаардлагатай бөгөөд тухайн сургууль нь тухайн оюутны материал шаардлага хангаж байна гэж үзэх юм бол тэтгэлэгт хамруулах хүсэлтээ Хонконгийн Боловсролын газарт хандан гаргаж, шийдвэрлүүлнэ.
-
City University of Hong Kong
-
Hong Kong Baptist University
-
Lingnan University
-
The Chinese University of Hong Kong
-
The Education University of Hong Kong
-
The Hong Kong Polytechnic University
-
The Hong Kong University of Science and Technology
-
The University of Hong Kong
“Hong Kong PhD Fellowship Scheme” тэтгэлэгт хөтөлбөр
Хонконгийн Засгийн газар “Hong Kong PhD Fellowship Scheme”-ээрээ дамжуулан Хонконгт докторын зэрэг горилох гадаадын шилдэг 300 хүртэлх оюутанд жил бүр 40900 орчим ам.долларын тэтгэлэг, дээр нь судалгааны ажил хийхээр явах замын зардалд 1700 ам.доллар зэргийг гурван жилийн турш олгодог.
Макао
“Бүс ба Зам” тэтгэлэгт хөтөлбөр
Макаогийн Засгийн газар 2022 оны хичээлийн жилээс эхлэн “Бүс ба Зам” тэтгэлэгт хөтөлбөртөө монгол оюутнуудыг хамруулахаар шийдвэрлээд байна.
Уг тэтгэлгийг Макаогийн шилдэг зургаан их дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах оюутнуудад олгодог бөгөөд нэг хичээлийн жилд 100.000 макао патака (ойролцоогоор 35 сая төгрөг)-ийн тэтгэлгийг дөрвөн жилийн турш олгох юм.
Макаод суралцах сонирхолтой монгол оюутнууд дээрх тэтгэлэгт хамрагдахын тулд дараах их сургуулиудад хүсэлтээ гаргах боломжтой.
-
The University of Macau
-
Macao University of Science and Technology
-
City University of Macau
-
University of St. Joseph
-
Macao Polytechnic Institute
-
Macao Institute of Tourism Studies
Үүнээс гадна Хонконг, Макаогийн дийлэнх их, дээд сургууль тэтгэлэг олгодог бөгөөд тухайн сонгосон сургуульдаа энэ асуудлаар хандах боломжтой.