Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа, визийг сунгах талаар

2022-10-20


Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 9.1-т заасны дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой. Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа сунгуулах хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирж болон цахимаар мэдүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://immigration.gov.mn/mn/visa-extension/ цахим холбоосоор орж авна уу.