Иргэний шинэчилсэн бүртгэл, цахим үнэмлэх
2022-10-21
Монгол Улсын 16, 25, 45 насанд хүрсэн иргэн тухай насанд хүрсэн өдрөөс 30 хоногт багтан Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу шинэчилсэн бүртгэл буюу биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд зайлшгүй хамрагдаж, иргэний цахим үнэмлэх авна. Авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлэх ба Монгол Улсын иргэн Та Ерөнхий Консулын газарт өөрийн биеэр ирж хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөө өгөх шаардлагатай.
Жич: 16, 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногт багтан шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой.
Бүрдүүлэх материал: /эх хувиар/
- Иргэний цахим үнэмлэх /16 нас хүрч анх удаа авч байгаа иргэдийн хувьд эцэг, эх асран хамгаалагчийн иргэний цахим үнэмлэх/
- Төрсний гэрчилгээ (эхээрээ байхгүй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрсний бүртгэлийн лавлагаа авч Гадаад хэргийн яамны Консулын газраар баталгаажуулан факсаар урьдчилан ирүүлсэн байх).
- Гадаад паспорт
Тайлбар:
- Бүртгүүлэх иргэд өөрийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаяг, эхнэр/нөхөр болон 16-аас доош насны хүүхдүүдийн регистрийн болон төрсний гэрчилгээний дугаарыг тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотолж ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг өгнө.
- Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараагаар УБЕГ ын http://burtgel.gov.mn// цахим хуудас, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код бүхий/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгаж болно. 30 хоногийн хугацаанд иргэний шинэчилсэн бүртгэл баталгааждаг.
- Ерөнхий Консулын газраас шинэчилсэн бүртгэлийн мэдээллийг цахим хэлбэрээр УБЕГ-ын мэдээллийн санд илгээдэг. Та үүний дараа тухайн амьдарч буй аймаг, сум, дүүргийн Улсын бүртгэлийн байгууллагад 18300 төгрөгийг төлснөөр /тэмдэгтийн хураамж, иргэний цахим үнэмлэхийн төлбөр/ цахим үнэмлэх Монгол дахь гэрийн хаягаа бүртгүүлсэн тухайн сум, хорооны засаг даргын дэргэдэх улсын бүртгэлийн ажилтанд хэвлэгдэж очих бөгөөд Монголд байгаа өөрийн аав, ээж, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан цахим үнэмлэхээ авч болно.