Гадаад паспорт захиалах

2022-10-21


 

Байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ашиглах боломжгүй болсон буюу хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, паспортын хугацаа болон хуудас дууссан, иргэний мэдээлэл, гаднах төрхөд өөрчлөлт орсон тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспортыг шинээр захиалах боломжтой. Паспортын баримт бичгийг хүлээн авснаас хойш паспорт 60 хоногийн дотор танд олгогдоно. Гэвч та шуудангаар явуулсан, авах хугацаа зэргийг тооцно уу.

Бүрдүүлэх материал:
- Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг – 2 хувь;
- Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан өргөдөл ;
- 3,5х4,5 хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авхуулсан, нүдний шилгүй, дух, чих ил, 90 хувь нь толгой гарсан, цагаан өнгийн дэвсгэртэй цээж зураг – 4 хувь;
- Хугацаа нь дуусаагүй иргэний цахим үнэмлэх болон хуучин гадаад паспортын нүүр хэсгийн хуулбар;
Үйлчилгээний хураамж төлсөн баримт,

 Хүүхдэд гадаад паспорт авахад бүрдүүлэх материал:
- Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг – 2 хувь;
- Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан өргөдөл;
- 16-аас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;
- Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар;
- 3,5х4,5 хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авхуулсан, нүдний шилгүй, дух, чих ил, 90 хувь нь толгой гарсан, цагаан өнгийн дэвсгэртэй цээж зураг – 4 хувь;
Хуучин гадаад паспортын нүүр хэсгийн хуулбар;
Үйлчилгээний хураамж төлсөн баримт

Жич: Хэрэв та шуудангаар захиалах нөхцөлд дээрх баримт бичгүүдийг бүрдүүлэн илгээхдээ урьдчилан төлбөр төлсөн /марктай эсвэл төлбөрт дугтуй/ буцах дугтуйд /баталгаат, suivi дугаартай/ өөрийн хаягаа тусган илгээнэ. /Эзэмшиж буй паспортоо эх хувиар нь илгээх шаардлагагүй/.

Анхааруулга:

- Иргэний Улсын бүртгэлийн хуулиар 16, 25, 45 насанд хүрсэн хүн зайлшгүй иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай. Зарим иргэд иргэний үнэмлэхний хугацаа /иргэний үнэмлэхийн хугацааг шалгах/ дууссан байгааг анзаараагүйн улмаас гадаад паспорт хэвлэгдэхгүй хүндрэл гардаг болохыг анхаарна уу. 

- Хэвлэгдсэн гадаад паспортыг  зөвхөн эзэмшигч болон хуулиар итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.