The Nature Conservancy ТББ-ын төлөөлөлтэй уулзав.
Ерөнхий консулын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэнгүүн байгаль орчин хамгааллын The Nature Conservancy ТББ-ын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уг ТББ нь манай улсад тусгай хамгаалалттай газрын судалгааг хийхэд дэмжлэг үзүүлдэг бөгөөд 2022 онд БОАЖЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Уулзалтад The Nature Conservancy ТББ-ын Хөгжил хариуцсан захирал Викториа Вон, Стратегийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Лулу Жоу, Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Б.Батхуяг зэрэг удирдах албан тушаалтнууд оролцсон.