Хонконг дахь Ротари клубийн Пийс Кэмп арга хэмжээнд оролцов.
Хонконгийн Ротари Дистрикт 3450 клуб нь Монголын Ротари клубуудтэй нягт хамтран ажилладаг бөгөөд цар тахлын хүнд цаг үед манай холбогдох байгууллагад ариутгал, халдвар хамгааллын хэрэгсэл хандивлаж байсан юм. Хонконгт суугаа Ерөнхий консулын газар тус клубтэй хамтран Монголын харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуульд монгол хэлээр компьютер, ухаалаг утас ашиглах боломж олгох төхөөрөмж хандивлах аяныг амжилттай зохиох байгуулж, энэ 4 дүгээр сард Ротари клубын тэргүүн тэргүүтэй төлөөлөгчид Монголд зочилж, хандиваа гардуулахаар болоод байна.