images

ХОНКОНГООР ДАМЖИН ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Консулын газрын зарлал

2023-04-12

438

ИРГЭДИЙН АНХААРАЛД!
Хонконгийн засаг захиргаа хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:
1. Аяллын зорилгоо тодорхой тайлбарлах.
2. Аяллын үед байрлах зочид буудлын захиалга баталгаажсан (орон сууцны хувьд хаягийн мэдээлэл) байх.
3. Зорчих хугацаандаа зарцуулах хангалттай хэмжээний санхүүгийн баталгаатай байх (Банкны карт, хэрэглээний бэлэн мөнгө гэх мэт).
4. Буцах нислэгээ захиалсан байх.
5. Хил дээр өгсөн жижиг тасалбар (зөвшөөрөл)-ыг буцах хүртэл хадгалах.
6. Хонконгт хориглосон болон хязгаарласан эд зүйлс авч явахгүй байх.
7. Дамжин өнгөрөх зорилгоор Хонконгт ирсэн бол цааш зорчих тасалбараа үзүүлэх зэрэг болно.
Хэрэв та Хонконгоор дамжин БНХАУ-ын хилээр нэвтрэх бол доорх холбоосоор орж, эрүүл мэндийн мэдүүлэг бөглөн нэг удаагийн QR код авсан байх шаардлагатай бөгөөд БНХАУ-ын хилээр орох, гарах бүрт шинээр мэдүүлж авахыг анхаарна уу.
​Эрүүл мэндийн мэдүүлэгт аяллын зорилго, овог нэр, хүйс, иргэний харъяалал, эрхлэдэг ажил (сурдаг бол оюутан гэж бөглөх), төрсөн огноо, паспортын төрөл, дугаар, зорчиж буй тээврийн хэрэгсэл, суудлын дугаар, гар утасны дугаар (заавал хятад дугаар шаардахгүй), БНХАУ-д байрлах хаяг, зорчих хугацаа зэргийг бөглөнө. Мэдүүлгийн төгсгөлд танд цар тахлын шинж тэмдэг байгаа эсэхийг асуух тул ийм шинж тэмдэг байхгүй бол “Үгүй/No” болон “Сөрөг/Negative” гэсэн сонголтыг сонгож, аяллаа үргэлжлүүлэх боломжтой.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН
ЗЗОБ ХОНКОНГТ СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

тагууд: covidrestriction