images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ХАРРИ ЦАНГ-ТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2023-08-30

318

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Ёслолын газрын захирал Харри Цангтай 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхий консул О.Хулан Монгол Улс БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.
Талууд цаашид уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, соёл, боловсрол, аялал жуулчлалын олон арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.
Ерөнхий консул О.Хулан томилогдон ажиллах хугацаандаа Монгол, Хонконгийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

тагууд: aboutCG