images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН ЗАХИРАГЧ ЖОН ЛИ-ТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2023-09-06

287

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Захирагч Жон Ли-тэй 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хонконгийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Ялангуяа Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх, Монгол Улсад 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиролцов.
Мөн Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай холбогдох баримт бичиг байгуулах саналыг Монголын талаас санал болгосон бөгөөд цаашид иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Ерөнхий консул О.Хулан томилогдон ажиллах хугацаандаа Монгол, Хонконгийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

тагууд: aboutCG