МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАВ
Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас үндэсний контент үйлдвэрлэгч “Артгэр” сошиал сувагтай хамтран хоолны соёлоор дамжуулан Монгол өв соёлыг сурталчлан таниулах ажлыг Хонконгийн төвд байрлах “Браза” ресторанд зохион байгууллаа. Тус ресторанаар үйлчлүүлсэн гадаадын иргэдэд Монгол Улсын тухай мэдээлэл, зурагт хуудас, ном тарааснаас гадна монгол хоол амталгаа (хорхог)-ны шоу толилуулав. Удахгүй “Артгэр”-ийн сошиал сувгаар англи хэл дээр цуврал контент бэлтгэн хүргэнэ.