images

ХОНКОНГИЙН ЗОЧИД БУУДЛЫН ТУСГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ЦУЦЛАГДАВ

Консулын газрын мэдээ

2022-10-20

346

Хонконг 2 жил гаруй хугацаанд цар тахалтай тэмцэх хатуу дэглэм баримталсны эцэст 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн гадаадаас ирж буй зорчигчдыг 3 өдөр зочид буудалд тусгаарлах дэглэмээ цуцлах шийдвэр гаргав.

Ингэснээр шууд болон дамжин өнгөрөх нислэг бүрэн сэргэж, иргэд тусгаарлалтын зочид буудал захиалах шаардлагагүй болж байна.

Өмнө нь Хонконгт ирэх зорчигчдыг нисэх онгоцонд суухаас өмнө 48 цагийн дотор ПГУ (PCR) тест өгөхийг шаардаж байсан бол одоо 24 цагийн дотор түргэвчилсэн шинжилгээ (RAT) өгөх, “Сөрөг” хариутай иргэн Хонконгийн Эрүүл мэндийн газрын платформ https://www.chp.gov.hk/hdf/ -д хандаж, эрүүл мэндийн QR код авсан байх, Хонконгт ирсэн эхний 3 хоногт нийтийн хоолны газраар үйлчлүүлэхгүй байх зэрэг шаардлагыг тавьж байна.

​Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Хонконгийн хорио цээрийн дэглэм, зохицуулалтад өөрчлөлт орж болох тул дэлгэрэнгүй мэдээллийг www.coronavirus.gov.hk сайтаас авна уу.


тагууд: covidrestriction