images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨРИЙН САНГИЙН ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КРИСТОФЕР ХУЙ ЧИНГ-ЮТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

Консулын газрын мэдээ

2023-10-13

385

Ерөнхий консул О.Хулан 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хонконгийн Санхүүгийн үйлчилгээ, төрийн сангийн хорооны Нарийн бичгийн дарга Кристофер Хуй Чинг-Ютай уулзаж, Давхар татвараас иж бүрэн зайлсхийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн бичвэрийг тохиролцох урьдчилсан хэлэлцээний товыг тохирох, хоёр талын банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тус хорооны нарийн бичгийн дарга Кристофер Хуй Чинг-Ю хоёр талын банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Санхүүгийн үйлчилгээ, төрийн сангийн хороо нь Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газраас баримтлах санхүүгийн зах зээл, төсвийн бодлогыг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллага юм.
 
 

тагууд: aboutCG