images

ХОНКОНГ РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Консулын газрын зарлал

2022-10-20

381

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт ирэхээр төлөвлөж буй иргэдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

● 12 ба түүнээс дээш насны иргэд бүрэн тун (2 тун)-д хамрагдсан байх;

● Иргэд нисэх онгоцонд суухаас өмнө 24 цагийн дотор түргэвчилсэн шинжилгээ (RAT) өгсөн байх;

● “Сөрөг” хариутай иргэн Хонконгийн Эрүүл мэндийн газрын платформ https://www.chp.gov.hk/hdf/ -д хандаж, эрүүл мэндийн QR ногоон код авсан байх (Хилээр нэвтэрсний дараа LeaveHomeSafe апп-ыг гар утсандаа суулгаж, тухайн кодыг уншуулна. Энэхүү апп-аар олон нийтийн газраар үйлчлүүлэхэд ашиглана);

● Хонконгт ирсэн эхний 3 хоногт нийтийн хоолны газраар үйлчлүүлэхгүй байх зэрэг болно.


тагууд: covidrestriction