images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КИНГ ЛУН АУТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

Консулын газрын мэдээ

2023-10-25

267

Ерөнхий консул О.Хулан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хонконгийн Санхүүгийн үйлчилгээний хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Кинг Лун Аутай уулзаж хоёр талын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцан, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломжит тэргүүлэх салбарын талаар танилцуулга хийж, санхүү, хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Цаашид Монгол, Хонконгт олон арга хэмжээг зохион байгуулж, хоёр талын арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар болов.
Тус зөвлөл нь Хонконгийн Засгийн газраас 100 хувь санхүүждэг бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажилладаг зөвлөл юм. Хонконгт төвтэй дэлхийн томоохон 80 гаруй банк, санхүүгийн байгууллага тус зөвлөлд гишүүнчлэлтэй.

тагууд: aboutCG