ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН DBS ХОНКОНГ БАНКНЫ УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.
Ерөнхий консул О.Хулан DBS HK банкны Байгууллагын банкны групийн захирал Уоллис В.Т. Лам, тус групийн Даатгал, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан хариуцсан газрын гүйцэтгэх захирал Вера В.К. Чэн нартай 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй банк санхүүгийн салбарын шинэчлэлийн бодлого, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн талаар Ерөнхий консул О.Хулан танилцуулав. Үүний дотор байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, банк, санхүүгийн салбарт хамтран ажиллах талаар тус тус ярилцлаа. Түүнчлэн хоёр талын банк, санхүүгийн салбарын уулзалтуудыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.
Global Finance сэтгүүлээс шалгаруулдаг Дэлхийн хэмжээний шилдэг банк, Азийн хамгийн найдвартай банкаар шалгарсан DBS банк нь Хонконгд 5000 гаруй ажилтантай олон улсын хэмжээний томоохон банк юм.