images

Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн хөрөнгийн биржийн Бүртгэлийн газрын захирал Кэтрин Нгтэй уулзалт хийв.

Консулын газрын мэдээ

2023-11-06

260

2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхий консул О.Хулан Хонконгийн хөрөнгийн бирж (Hong Kong Exchanges and Clearing Limited “HKEX”)-ийн Бүртгэлийн газрын захирал Кэтрин Нг, тус газрын орлогч захирал Стефани Лау, Ли-Чен Вонг нартай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй банк санхүүгийн салбарын шинэчлэлийн бодлого, хоёр талын Хөрөнгийн биржийн хамтын ажиллагааны тухай Ерөнхий консул О.Хулан танилцуулав. Үүний дотор Монголын аж ахуйн нэгжүүдийг Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй болгож хөрөнгийн зах зээлийн эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийн талаар ярилцлаа. Түүнчлэн хоёр талын уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.  

Хонконгийн Хөрөнгийн бирж нь Дэлхийн хэмжээний хөрөнгийн зах зээлд тэргүүлэх байр сууриа эзэлсэн, 2600 бүртгэлтэй компаниудын үнэт цаасны арилжааг зохион байгуулдаг хөрөнгийн бирж юм.  


тагууд: aboutCG