images

АЗИЙН СОЁЛЫН ӨДӨРЛӨГИЙН ТАЛААР

Консулын газрын зарлал

2023-11-07

221

Хонконгийн Амралт чөлөөт цаг, соёлын үйлчилгээний газраас "Asia+ Festival" Азийн соёлын өдөрлөгийг 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд Хонконгт суугаа Азийн 20 улсын Ерөнхий консулын газрууд хамтран оролцох ба Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газар нь монгол үндэсний бүжиг, морин хуурын тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлэнгээр хамтран оролцож байна. Уг арга хэмжээ нь Tsim Sha Tsui-ийн Victoria Bay дагуу байрлах Хонконгийн Соёлын төвд болох ба олон нийтэд үнэ төлбөргүй байх юм. Иймд монгол иргэдээ энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, өргөнөөр оролцохыг урьж байна.


тагууд: traveltoMGL