ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.
2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хонконгийн Мөнгөний бодлогын хорооны гүйцэтгэх захирлын орлогч Даррил Чэн, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Зижун Лю, тус газрын ахлах менежер Майкл Лиюунг нартай уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй банк санхүүгийн салбарын шинэчлэлийн бодлого, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн талаар Ерөнхий консул О.Хулан танилцуулав. Үүний дотор байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, банк, санхүүгийн салбарт хамтран ажиллах талаар тус тус ярилцлаа. Түүнчлэн хоёр талын банк, санхүүгийн салбарын Монголын хөрөнгийн зах зээлийн танилцуулах арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.
Хонконгийн Мөнгөний бодлогын хороо нь Засаг захиргааны онцгой бүсийн Төв банкны үүргийг гүйцэтгэж Санхүүгийн Ерөнхийлөн захирагчид ажлаа шууд тайлагнадаг байгууллага юм.