images

ХОНКОНГИЙН ҮНЭТ ЦААС, ФЬЮЧЕРСИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Консулын газрын мэдээ

2023-11-27

230

2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Ерөнхий консул О.Хулан нар Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн зөвлөлийн ерөнхийлөгч Тим Луй, гүйцэтгэх захирал Жулиа Люнг нартай уулзалт хийж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцуулав. Үүний дотор байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, банк, санхүүгийн салбарын эрх зүйн зохицуулалт, хоёр тал ирээдүйд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар тус тус ярилцлаа. Үнэт цаас, фьючерсийн зөвлөлийн ерөнхийлөгч Тим Луйг Монголд албан ёсны айлчлал хийж хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаатай танилцуулахаар урив. Хонконгийн талаас Монголын хөрөнгийн зах зээлийг хурдацтай хөгжиж буйг цохон тэмдэглээд хамтын ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэхээр хоёр тал тохиролцов.

тагууд: aboutCG