images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОНКОНГ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЛИ ЮНШЭНТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-01-17

151

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамны Хонконг дахь Төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ли Юншэнтэй 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийг бодит эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, соёл, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын хамтын ажиллагааны агуулгаар баяжуулахын төлөө хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлж, дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, Хонконгийн санхүүгийн төв статусыг ашиглан харилцан ашигтай хөрөнгө оруулалт, хоёр улсын хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг дэмжих, Монгол, Хятадын газар зүйн байршлын давуу байдлыг ашиглан тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, БНХАУ-ын Бүс ба зам санаачилгын хүрээнд Хонконгд суралцах Монгол Улсын 5 хүртэлх оюутан, судлаач нарт олгож буй тэтгэлгийн цар хүрээг тэлэх, Монгол, Хонконгийн соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах, Улаанбаатар, Хонконгийн чиглэлийн шууд нислэгийн давуу талыг ашиглан аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаогийн бүс нутгийг  “Их булангийн бүс”-ээр зарлан БНХАУ-ын өмнөд хэсэгт байршиж буй Гуандун муж нь тус бүс нутгийн эдийн засгийн нэгдмэл байдал, санхүү, нийгэм, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт тэргүүлж буй Хонконгийн онцлогийг тулгуурлан Монгол Улстай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлттэй буйгаа БНХАУ-ын ГХЯ-ны Төлөөлөгчийн газрын зүгээс онцгойлон тэмдэглэв.
Цаашид ч Монгол, Хонконгийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд БНХАУ-ын ГХЯ-ны Хонконг дахь Төлөөлөгчийн газраас дэмжиж ажиллахаа илэрхийлж, өндөр түвшний харилцан айлчлалыг үр бүтээлтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллахын төлөө буйгаа онцлов.

тагууд: aboutCG