ИРГЭДИЙН АНХААРАЛД!
Орон нутгийн Засаг захиргаанаас Хонконгт ирэхээр төлөвлөж буй иргэдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:
⚫ 12 ба түүнээс дээш насны иргэд “Ковид-19” өвчний эсрэг вакцины бүрэн тун (2 тун)-д хамрагдсан байх (Нислэг үйлдэхээс дор хаяж 14 хоногийн өмнө сүүлийн тунг хийлгэсэн байна);
⚫ Эрүүл мэндийн шалтгаанаар “Ковид-19” өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй бол энэ тухай нотолгоо (барим бичиг)-г харъяа эмнэлгээсээ гаргуулж авсан байх;
⚫ Иргэд нислэг үйлдэхээс өмнө 24 цагийн дотор түргэвчилсэн шинжилгээ (RAT) өгсөн байх;
⚫ “Сөрөг” хариутай иргэн Хонконгийн Эрүүл мэндийн газрын платформ https://www.chp.gov.hk/hdf/ -д хандаж бүртгүүлээд QR ногоон код авсан байх;
⚫ Хонконгт ирсэн эхний 3 хоногт хоолны газраар сууж үйлчлүүлэхгүй байх зэрэг болно.
Гар утсан дээрээ хадгалсан QR ногоон кодоо Хонконгийн хилээр нэвтрэхдээ албаны хүмүүст үзүүлснээр таны мэдээлэл дотоодын эрүүл мэндийн системд орж баталгаажна.
Хилээр нэвтэрсэн даруйд https://www.evt.gov.hk/portal/en/ вебсайтын Electronic Vaccination record дэд цэсэнд хандаж, өөрийн гадаад паспортын дугаар, төрсөн огноогоо оруулаад мэдээллээ баталгаажсан эсэхийг хянаарай. Хэрэв таны мэдээлэл баталгаажсан бол QR цэнхэр код хуудасны доод хэсэгт гарч ирнэ. Энэхүү QR цэнхэр кодыг LeaveHomeSafe аппликейшн-д суулгах шаардлагатай бөгөөд уг апп нь Хонконгийн албан байгууллага, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд танд хэрэг болно.
Иргэн та Хонконгт ирсэн эхний 7 хоногт түргэвчилсэн тестээр өөрийгөө шинжлээд https://www.evt.gov.hk/portal/en/ -д хандаж, хариугаа өдөр бүр мэдүүлэх бөгөөд 1, 3, 5, 7 дахь хоногтоо ПГУ (PCR) шинжилгээ заавал өгнө. Хэрэв ПГУ шинжилгээ өгөөгүй, түргэвчилсэн тестийн хариуг өдөр бүр мэдүүлээгүй бол 25 мянган хонконг доллараар торгох, эсхүл 6 сар хүртэл хугацаагаар баривчлах эрх зүйн зохицуулалттайг анхааруулж байна. Түргэвчилсэн тестийг Хонконг дахь хүнсний сүлжээ дэлгүүр, эмийн сангуудаас худалдаж авах боломжтой ба ПГУ (PCR) шинжилгээ өгөх газруудыг https://www.communitytest.gov.hk/en/ үзнэ үү.