images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО /ТӨВ БАНК/-НЫ ДАРГА ЭДДИ Ю-ТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-03-05

157

 
Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Хонконгийн Мөнгөний бодлогын хорооны (Хонконгийн төв банк) дарга Эдди Ю-тэй 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хонконгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн, Монгол Улсад 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Монгол Улсад “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай” хуулийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хөрөнгө оруулалтын дэмжих үүднээс “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” Монгол, Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, хоёр улсын хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг дэмжих, ногоон, тогтвортой хөгжлийн үзэл санааны санхүү, финтек зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцав.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тэргүүтэй Төв банк, Хөрөнгийн бирж, Сангийн яам, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын банкны холбоо, арилжааны банк, брокерын компаниудын 100 гаруй төлөөлөгчид 2023 оны 11 сарын 26-30-ны өдрүүдэд Хонконгт ажлын айлчлал хийж, “Монголын хөрөнгийн зах зээл - Хонконг” сэдэвт хуралдаан зохион байгуулсныг хонконгийн тал сайшаан тэмдэглэж, ойрын хугацаанд талууд хоёр талын хөрөнгө оруулагч, санхүү, хөрөнгө оруулалт, банк, хөрөнгийн зах зээлийн салбарын төлөөлөгчдийг холбох арга хэмжээг дахин хамтран зохион байгуулж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

тагууд: aboutCG