images

ШВЕЙЦАРЫН ЗУРАГЧИН МАРК ПРОЖИНЫ “SANCTUARY FROZEN IN TIME” СЭДЭВТ МОНГОЛ УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ ХОНКОНГД БОЛОВ

Консулын газрын мэдээ

2024-04-24

182

ШВЕЙЦАРЫН ЗУРАГЧИН МАРК ПРОЖИНЫ “SANCTUARY FROZEN IN TIME” СЭДЭВТ МОНГОЛ УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ ХОНКОНГД БОЛОВ
Швейцарын зурагчин Марк Прожины “Sanctuary Frozen in Time” сэдэвт Монгол Улсын тухай гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хонконгд болов.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий консул О.Хулан, Швейцарын Ерөнхий консул Даниел Фройхофер, Францын Ерөнхий консул Кристин Друлхэ нар хүндэт зочноор оролцож, үг хэлэв. Мөн Хонконгийн соёл, урлаг, бизнес, аялал жуулчлалын салбарын 80 гаруй төлөөлөл арга хэмжээнд оролцож, гэрэл зургийг үзэж сонирхов.
Марк Прожин өдгөө 79 настай бөгөөд 1999-2023 онуудад Монголын нутгаар 17 гаруй мян. киллометр замыг унадаг дугуйгаар аялж, Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, хөдөө нутгийн аж ахуй, зан заншил, соёл зэргийг гэрэл зургаар мөнхжүүлсэн юм. Тэрээр Швейцарийн алдарт цагны брендийн үйлдвэрт мэргэжлийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд тэтгэвэртээ гараад Монгол Улсад 10 гаруй удаа зочлон аялснаа дурсан “Уудам талын сэвэлзэх салхинд цаг хугацаа зогсож, өдөр хоногийг умартан байгаль дэлхийтэйгээ нэгдэж буй мэдрэмжийг ганцхан Монгол нутгаас мэдэрсэн” хэмээн ирсэн зочдод үзэсгэлэнгээ нээх үеэр онцлон танилцуулсан юм.
“Sanctuary Frozen in Time” сэдэвт Монгол Улсын тухай гэрэл зургийн үзэсгэлэн 2024 оны 4 дүгээр сарын 18-наас 5 дугаар сарын 11-ний өдрүүдэд Хонконгийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсэг болох Сентрал дүүргийн “La Galerie Paris” уран зургийн галлерейд 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос үзэж сонирхоно уу. https://www.progin.com/

тагууд: aboutCG