images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2024-05-09

170

Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Политехникийн их сургуулийн ерөнхийлөгч Жин Гуан Тэн, дэд ерөнхийлөгч Бэн Янг, Жофри Ципин Шэн, ахлах менежер Вин Вонг нартай 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Хонконгийн боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар ярилцаж, Хонконгийн Политехникийн их сургуульд Монгол Улсад нэн шаардлагатай буй техникийн шинжлэх ухаан, компьютерын инженер, хиймэл оюун ухаан зэрэг мэргэжлээр Монгол Улсын оюутнуудыг суралцуулах, Хонконгийн их, дээд сургуулийн судалгааны лабораторийг Монгол Улсад байгуулах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцов.
Хонконгийн Политехникийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын 3 оюутан суралцах урилга авсныг сургуулийн удирдлага танилцуулж, ирэх жилүүдэд Монгол Улсын оюутнуудын тоо нэмэгдэхийн төлөө буйгаа илэрхийлж, тус сургуульд жил бүр зохион байгуулдаг олон улсын өдөрлөгт Монгол Улсын оюутнууд оролцох болсонд баяртай байгаагаа дурдав.
 Хонконгийн Политехникийн их сургууль техник инженер, шинжлэх ухаан, бизнес, ангаах ухаан, барилга, аялал жуулчлал гэх үндсэн чиглэлийн 163 хөтөлбөртэй, 9 тэнхимтэй, 7300 ажилтантай, 28 мян. гаруй оюутантай,  нийт сурагчдын 27 хувь гадаад оюутнууд эзэлдэг онцлогтой. Мөн Хонконгийн Политехникийн их сургууль дэлхийн шилдэг сургуулийн жагсаалтад 65 дугаар байр эзэлдэг Хонконгийн шилдэг 5 их сургуулийн нэг юм.
Тус сургууль судалгааны ажилд зориулан жилд 205 сая хонконг доллар (25 сая орчим ам. доллар)-ын Засгийн газрын тэтгэмж авч, БНХАУ-ын сансрын хөтөлбөр, гарааны бизнесийн хөгжилд тогтмол хувь нэмрээ оруулж ирснийг сургуулийг удирдлага тэмдэглэв. 2027-2028 оны хичээлийн жилээс эхлэн тус сургуульд бакалаврын зэрэгт суралцаж буй бүх оюутнуудын гадаад их, дээд сургуулийн солилцооны хөтөлбөрт хамруулах болсныг мэдэгдэв.

 


тагууд: aboutCG