images

ИРГЭДИЙН ХҮСЭЛТИЙН ДАГУУ МАТИЛДА ЭМНЭЛГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Консулын газрын мэдээ

2024-05-13

137

Матилда олон улсын эмнэлэг нь 117 жилийн түүхтэй буй бөгөөд 2003 оноос Матилда Хүүхдийн санг хамт байгуулсан бөгөөд 2 жилд нэг удаа хандивын арга хэмжээ зохион байгуулж, санд төвлөрсөн хөрөнгөөр санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд эмнэлгийн эмч нар, бусад эмнэлгийн судлаач эрдэмтэд, сайн дурын багтай хамтран мэс засал хийдэг. Эндээс тус эмнэлгийг хүүхдийн ирээдүйн сайн сайханы төлөө ажилладаг, ашгийн төлөө бус ажилладагийг харж болно. Эмчилгээ, үйлчилгээний төрөл нь эх нялхас (төрөх), үе мөч, яс, нурууны мэс засал, чих, хамар, хоолойн үзлэг эмчилгээ, бөөр, давсаг, эмэгтэйчүүдийн үзлэг эмчилгээ, ерөнхий мэс заслыг хийдэг. Тус эмнэлэг нь хамгийн орчин үеийн техник хэрэгсэлтэйгээс гадна Хонконгийн төвөөс 15 минутын зайтай уулын орой дээр байрладаг тул үзэгдэх орчин нь өвчтөний эдгэх үйл явцад эергээр нөлөөлдөг, найрсаг хамт олонтой гэж олон улсад үнэлэгддэг байна.
Эрүүл мэндийн үзлэгт дараах багцууд багтдаг.
  • Түнхний үе солих иж бүрэн үйлчилгээ, мэс заслын дараах эмчилгээ
  • Элэгний үйл ажиллагааны оношлогоо
  • Эрүүл мэндийн цогц оношлогоо
  • Жирэмсэний иж бүрэн хяналт, эх барих цогц үйлчилгээ
  • Нярайн эмчилгээ
 
Эдгээрээс онцлон Матилда эмнэлгийн Үе мөчний согог засал, нуруу нугасны төвийн талаар танилцуулахад тус төв нь спортын гэмтэл, нугалам хоорондын дискний ивэрхий, бусад олон төрлийн булчин тогтолцооны эмгэг бүхий өвчтөнүүдөд үе мөчний согог заслын багийн эмч нар зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал хийх, нөхөн сэргээх зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Мэргэжилтнүүдийн баг нь өвчтөнүүдийн өвдөг, гар, ташаа, нуруу, шагай гэх мэт олон тооны нарийн мэргэжлээр мэргэшсэн, төрөлхийн гэмтэл, спорт гэмтэл, хугарал, үений мултрал, шөрмөсний гэмтэл зэрэг олон тооны эмгэгийг эмчилсэн туршлагатай. 
Эмнэлгийн цахим хуудас:  https://www.matilda.org/en/
Үзлэгийн цаг авах линк: https://www.matilda.org/en/for-patients/booking-centre

тагууд: aboutworkNdays