images

ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАН ХОНКОНГИЙН ЕРӨНХИЙ ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АГНЭС ЧЭНТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Консулын газрын мэдээ

2024-06-13

214


Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул О.Хулан Хонконгийн Ерөнхий Худалдааны танхимын Ерөнхийлөгч Агнэс Чэнтэй 2024 оны 6 дүгээр сарын 06-ны өдөр уулзалт хийв.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хонконгийн бизнесийн хамтын ажиллагааг татварын бодлогоор дэмжих, уул уурхайн салбар, санхүүгийн үйлчилгээ, хоёр талын Хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Ерөнхий консул О.Хулан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн албан урилгыг хатагтай Агнэс Чэнд гардуулан өгч, Монгол Улсад аялах болон хоёр талын бизнесийг өргөжүүлэх уулзалтад оролцохыг албан ёсоор урилаа.
Хонконгийн Ерөнхий худалдааны танхим нь гишүүддээ бизнес хийхэд нь туслах зорилгоор 1861 оны 5 дугаар сарын 29-нд анх байгуулагдсан бөгөөд хамгийн олон жил оршин тогтносон, үйл ажиллагаа нь бэхэжсэн, зөвхөн Хонконг төдийгүй олон улсын хэмжээнд ажиллаж, хурдацтай хөгжиж буй дэлхийн бизнесийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд гишүүддээ дэмжлэг үзүүлэх, Засгийн газарт зөвлөх чиг үүрэг бүхий төрийн бус байгууллага юм. 


тагууд: aboutCG