images

БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС ХОНКОНГ, МАКАОД БАЙГАА ИРГЭД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Консулын газрын мэдээ

2024-06-13

261

Сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024.06.15-ны өдрөөс өмнө доорх гурван хэлбэрийн аль нэгээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ үү. (Энэхүү бүртгэл нь тухайн иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг нягтлах, алдаатай бүртгэлийг залруулах, сонгогчдын тоог гаргах ач холбогдолтой юм) Үүнд:
1. https://election.burtgel.gov.mn/request хаягаар орж шууд хандах; (Энэхүү холбоос нь УБЕГ-ын сервертэй шууд холбогдоно)
2. Эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөөд гадаад паспортын хуулбарын хамт манай [email protected] гэсэн цахим хаягт илгээх;
3. Эсхүл Хонконг дахь Ерөнхий консулын газарт биечлэн ирж бүртгэлээ баталгаажуулж болно.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлээ баталгаажуулсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд саналаа Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө. Ингэхлээ зөвхөн сонгуульд оролцож буй аль нэг нам, эвслийг дугуйлна гэдгийг анхаарна уу.
Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

тагууд: aboutworkNdays