МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН ХОНКОНГИЙН JOCKEY CLUB TI-I COLLEGE СУРГУУЛИЙН СУРАГЧ, БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН УГТАВ
Хонконгийн Jockey Club Ti-I College сургуулийн нийт 25 сурагч 6 багшийн хамт 2024 оны 7 дугаар сарын сүүлээр Монгол Улсад суралцах аялал хийх хүрээнд Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах хөгжлийн төв эмнэлгийн хашаа, барилгыг сэргээн засварлах ажил үйлсийг хийсэн билээ.
Монгол Улсад суралцан аялсан сурагч, багш нар цаашид ч Хонконгийн бусад боловсролын байгууллагуудыг энэхүү сайн үйлсийн аянд нэгдэнэ гэж найдаж буйгаа илэрхийлж, Монгол Улсад дахин очих хүсэлтэй буйгаа тэмдэглэв.
Тус сургуулийн сурагч, багш нар 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хонконгд буцахад Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газрын төлөөлөл угтан авч чин сэтгэлийн талархал илэрхийлэв.