images

Үндэсний брэнд “₮” картыг Хонконгийн төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ

Консулын газрын мэдээ

2025-04-15

40

Үндэсний брэнд “₮” картын хэрэглээг хилийн чанадад өргөжүүлэх зорилгоор 2024 онд Монголбанк болон Хонконгийн EFT Solutions компанитай “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.
Улмаар 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Хонгконгд “₮” картыг ашиглан төлбөр тооцоо боломж бүрдэж байна. Тус картыг ашиглан Хонконгд анхны гүйлгээ хийх нээлтийн арга хэмжээнд Монгол банк, Хонконг дахь Ерөнхий консулын газрын төлөөлөгчид оролцож, “Бонум” ХХК”-ий удирдлагуудад баяр хүргэж, Хонконгийн талтай санал солилцов.
 
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГТ СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР