АЗИЙН ОЛОН УЛСЫН БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО НАЙРУУЛАГЧДЫН СУРГАЛТ БОЛНО
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макао хот дахь “Sands China” хэмээх соёл амралтын цогцолборт 2025 оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Азийн олон улсын богино хэмжээний кино найруулагчдын сургалт болно. Энэхүү сургалтыг Азийн кино шагналын академиас зохион байгуулж байгаа ба сургалтад хамрагдах сонирхол бүхий богино хэмжээний кино найруулагчдын хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүлээн авч байна. Энэхүү сургалтын шаардлагуудыг хангасан Азийн улс орнуудын кино найруулагчдыг зохион байгуулагчид сонгон шалгаруулах ба тэнцсэн тохиолдолд замын зардал болон сургалтын зардлыг зохион байгуулагч талаас бүрэн хариуцаж энэхүү сургалтад оролцуулах юм. Та бүхэн сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://www.afa-academy.com/round/ifc2nd/
https://bit.ly/ifc2025guidelines