images

ХҮН АМЫН ЗАВСРЫН ТООЛЛОГО БОЛНО

Консулын газрын зарлал

2025-09-05

179

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая!


Монгол Улсын Статистикийн болон Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд заасны дагуу Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг энэ онд зохион байгуулах тул БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод түр болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг хүн амын тооллогодоо идэвхтэй оролцохыг тус Ерөнхий консулын газар уриалж байна.
Энэхүү тооллого нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж байгаа энэ цаг үед онцгой ач холбогдолтой тул иргэд Та бүхнийг анхаарал хандуулахыг хүсье!
Та бүхэн Ерөнхий консулын газрын +852 93057096 дугаар дээр бүртгэлтэй байгаа “WhatsApp” хаягруу өөрийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утас, и-мэйл хаягаа явуулна уу. Бид Та бүхэнтэй холбогдох болно.


МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС
ХОНКОНГ, МАКАОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР