ХОНКОНГИЙН “БҮС БА ЗАМ” ТЭТГЭЛЭГТ МОНГОЛ ОЮУТНУУД ХАМРАГДСАН ТУХАЙ
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам Хонконгийн Боловсролын газартай 2021 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар 2022 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр тав хүртэлх монгол оюутан БНХАУ-ын “Бүс ба Зам-Монгол Улс” бакалаврын түвшний сургалтын тэтгэлэгт хамрагдах боломжтой болсон билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улсын таван оюутан “Hong Kong University”, “Hong Kong University of Science and Technology”, “Hong Kong Polytechnic University” зэрэг Хонконгийн шилдэг их сургуулиудад суралцах тэтгэлэгийн эзэд болоод байна. Тэтгэлэгийн эзэд болсон оюутнууд болон Монгол Улсаас Хонконгийн бусад их, дээд сургуульд суралцаж байгаа нийт оюутан, залуусдаа 2025-2026 оны хичээлийн жилд сурлагын өндөр амжилт хүсэе.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС
ХОНКОНГ, МАКАОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР