МАКАОД ТЭТГЭЛЭГЭЭР МАГИСТРИЙН ЗЭРЭГ ХАМГААЛАХ ТАЛААР
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаогийн их сургууль (University of Macao) нь олон улсын боловсрол, соёлын солилцоог нэмэгдүүлэх үүднээс магистрийн сургалтад гурван төрлийн тэтгэлэг зарлаад байна. Эдгээр тэтгэлэг нь сургалтын төлбөрөөс 50-аас 100 хүртэлх хувь чөлөөлөх, оюутны байрны зардлыг хариуцах, сар бүр 500 ам.долларын оюутны тэтгэмж олгох зэрэг хөнгөлөлтүүдийг үзүүлэх юм. Тэтгэлэгийн төрлөөс хамаараад оюутан бүрд 12,210 ам.доллараас 41,300 хүртэлх ам.доллартай тэнцэх хэмжээний тэтгэмж, тэтгэлэг олгохоор байна. Макаогийн их сургууль нь бизнесийн удирдлага, шинжлэх ухаан, технологи, инноваци, олон улсын хууль, нийтийн удирдлага, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг төрлөөр магистрийн сургалтууд явуулж байгаа ба хичээл нь англи хэлээр явагдах юм. Тэтгэлэгт хамрагдах материал хүлээж авах хугацаа нь 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэхүү тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Та дараах холбоосоор авна уу.
https://gao.um.edu.mo/masters-degree-programme-admission/