ХОНКОНГД ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Хонконгийн “Exhibition Group”-ийн зүгээс жил бүр зохион байгуулдаг олон улсын аялал жуулчлалын “Holiday & Travel Expo” нь 2026 оны 9 дүгээр сарын 25-27-ны өдөр Хонконгийн Ванчай дүүрэгт байрлах Үзэсгэлэн, хурал зөвлөгөөний төвд болно.
Монгол Улсаас Хонконгд суугаа Ерөнхий консулын газар нь дээрх аялал жуулчлалын үзэсгэлэн экспод хоёр жил дараалан манай улсын нэр бүхий аж ахуйн нэгжтэй хамтран оролцсон туршлагатай бөгөөд энэ жилийн арга хэмжээнд эх орны аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллах боломжтой тул мэдээллийг олон нийтэд нээлттэйгээр түгээж байна.
Хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд манай [email protected] цахим шуудангаар албан ёсны хүсэлтээ илэрхийлэх ба +852 25222400 дугаар утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.