images

Хонконгийн хууль тогтоогчид анх удаа 5 жилийн стратегийн төлөвлөгөө баталлаа.

Консулын газрын мэдээ

2026-05-15

143

БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн төсвийн жил нь 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дараа оны 3 дугаар сарын 31-нээр тасалбар болдог бөгөөд жил бүрийн төсвийн төлөвлөгөөг энэ цаглабараар баталдаг. Энэ жилийн хувьд анх удаа 2026-2030 он хүртэл 5 жилийн төлөвлөгөөг баталсанаараа онцлогтой болж байгаа бөгөөд энэ нь БНХАУ-ын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөтэй уялдан хэрэгжихээр байгааг эрх баригчид онцлон тэмдэглэсэн байна.
 
Энэхүү стратегийн төлөвлөгөө нь 1/ Хонконг олон улсын санхүүгийн төв болохын хувьд санхүү эдийн засгийн хөгжлийг чухалчлах, 2/ хиймэл оюун ухаанд суурилсан инноваци технологийн хөгжлийг дэмжих, 3/ БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарт технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэхэд анхаарах, 4/ газрын ашиглалт, үл хөдлөх, дэд бүтцийн салбарыг дэмжих 5/ Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, ажил эрхлэлтийн тогтвортой бодлого баримтлах гэсэн үндсэн чиглэлтэй юм. Мөн дээрх стратегийн баримт бичгийг өнөөгийн хурдацтай техник, технологийн эрин үед нийгэмд үр өгөөжтэй байдлаар хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болохыг Хонконгийн захирагч Жон Ли мэдэгдлээ.

тагууд: aboutCG