МОНГОЛ-ХОНКОНГИЙН ХӨЛБӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ БОЛНО
Олон улсын хөлбөмбөгийн холбооны “FIFA DAYS” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 20:00 цагт Hong Kong Stadium цэнгэлдэх хүрээлэнд Хонконгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Энэхүү тоглолтын тасалбар нь 190 хонконг доллар бөгөөд Та бүхэн дараах албан ёсны цахим холбоосоор тасалбар худалдан авч, үндэсний шигшээ багаа дэмжих боломжтой юм.
Албан ёсны цахим холбоос: https://www.tickets.hkfa.com/2026hkgmng