images

БОЛОВСРОЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

Консулын газрын зарлал

2026-06-04

22

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газрын дэмжлэгтэй Хонконгийн гадаад нөхөрлөлийн ассоциаци болон тус хотод үйл ажиллагаа явуулдаг найман их сургууль хамтран “Global University Presidents & Leaders Summit 2026” боловсролын салбарын дээд хэмжээний чуулга уулзалтыг 2026 оны 10 дугаар сарын 27-28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү уулзалт нь хоёр жил тутамд болдог ба өнгөрсөн 2024 оны чуулганд дэлхийн 50 гаруй орны их сургуулийн захирал, профессор, шилдэг оюутны төлөөлөл оролцсон юм. Энэ жилийн чуулга уулзалтад мөн тооны дэлхийн их сургуулийн төлөөлөл оролцох төлөвтэй байна. Энэхүү олон улсын боловсролын салбарын чуулга уулзалтад манай улсын төлөөлөл оролцох бүрэн боломжтой ба Та бүхэн манай [email protected] цахим шуудангаар харилцаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.