images

“ХОНКОНГ-ЭЛЕКТРОН ТӨХӨӨРӨМЖ” НАМРЫН ЯАРМАГ ХУДАЛДАА, “ЭЛЕКТРОН ТӨХӨӨРӨМЖ АЗИ-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

Консулын газрын мэдээ

2026-10-05

8

Хонконгийн Худалдаа Хөгжлийн Зөвлөлөөс зохион байгуулж байгаа “Хонконг-Электрон төхөөрөмж” намрын яармаг худалдаа, “Электрон төхөөрөмж Ази-2026” үзэсгэлэн энэ оны 10 дугаар сарын 13-16-ны өдөр болно. Энэхүү яармаг худалдаа, үзэсгэлэн нь Ази дахь электрон бүтээгдэхүүнүүдийг холбосон гол худалдааны төв байхын зэрэгцээ, олон шинэлэг төрлийг танилцуулна. Мөн хиймэл оюун ухаан голчилсон “Инновац ба Tехнологи” эрдэм шинжилгээний хурал, “Стартап” бүс, “Хонконг-Электроник” сэдэвт хэлэлцүүлэг зэрэг болохоос гадна, 14 улсын 3,200 гаруй оролцогчид өөрсдийн бүтээгдэхүүнээ энэ удаа үзүүлэх юм. Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу. Албан ёсны холбоос:

https://www.hktdc.com/event/hkelectronicsfairae/en?fairCode=hkelectronicsfairae&locale=en  

https://www.hktdc.com/event/electronicasia/en?fairCode=electronicasia&locale=en